КНАУФ : Бидний хамт та оновчтой сонголт хийнэ үү

Барилгын засал чимэглэлийн ажилд хэрэгтэй аль нэг материалыг сонгох нь тун амаргүй асуудал. Барилгын материал, тоног төхөөрөмжийн зах зээл дээр техникийн үзүүлэлт, шинж чанар, хэрэглэх хүрээгээрээ ижил төстэй олон бараа байдаг нь зөв сонголт хийхэд ихээхэн хүндрэл учруулдаг. Энэхүү манай вэб хуудас нь барилгын материалыг танд оновчтой зөв сонгож, буруу сонголт хийх, буруу хэрэглээнээс зайлсхийх, сэрэмжлэхэд туслах зорилготой юм. Манай иж бүрдэл систем, материал, багаж төхөөрөмжүүдийг ОХУ-дахь КНАУФ фирмийн олон арван үйлдвэрт үйлдвэрлэж гаргадаг бөгөөд эдгээр бараануудыг сонгож хэрэглэснээр та эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллана. Манай бүтээгдэхүүн нь зөвхөн сайн чанарын түүхий эдээр үйлдвэрлэгдсэн учир бараа бүтээгдэхүүний чанар сайн, эдэлгээ нь урт байхын хамт зөөж тээвэрлэхэд эвтэйхэн, баглаа боодол сайтай байдаг. Оросын КНАУФ фирмийн бүх бүтээгдэхүүнүүд нь ОХУ-ын стандарт ГОСТ-ын бүртгэлтэй ба ОХУ-ын Эрүүл Мэндийн Яамны эрүүл ахуйн гэрчилгээ, ОХУ –ын Дотоод хэргийн яамны галын аюулгүй байдлын гэрчилгээг авсан бөгөөд DIN-ын норм зэрэг олон улсын хэмжээний шалгуур үзүүлэлтүүдийг хангасан болно.